Сэдэв 3. Зураг зурах, засварлах
Суралцахуйн зорилт: Загварын дагуу зургийг зурах, давтамжтай зургийн зохиомж гаргах, задгай зохиомжийн аргаар зураг урлах.
Эзэмших мэдлэг чадвар:
· Зургийн программ суулгах
· Шинэ хуудас нээх хуудасны тохиргоо хийх
· Давхаргатай ажиллах чадваруудыг эзэмших давхарга үүсгэх нэр өгөх нэмэх устгах нэгтгэх эргүүлэх зөөх хуулах
· Зураг зохиомжлох эзлүүлэх бэлэн дүрс ашиглан давтамжтай зураг үүсгэх
Түлхүүр үг : Давхарга layer хэрэгсэл үйлдлийн жагсаалт history
Судлах цаг : 1
Багшийн бэлтгэх зүйл :
· Paint net программыг суулгаж ажиллаж буй эсэхийн шалгасан байх
· Ашиглагдах файлуудыг шаардлагатай хавтсанд хуулсан байх c medeelliin technology хавтас
· Төм үнэлгээний хуудас
Багшийн анхаарах зүйлс :
· Сурагчдыг дасгал даалгаврыг алхмын дагуу хийх дадалд сургах
· Давхаргатай ажиллах үед гарах алдаанаас сэргийлж сануулах
Хичээлийн хэлбэр:
Хичээлийн хэлбэр
|
Зорилго хэрэгжүүлэх хэлбэр:
ü Шинэ мэдлэг олгох
|
Зохион байгуулах хэлбэр:
ü Анги нийтээр ажиллах
ü Ганцаарчилж ажиллах
|
Хэрэглэгдэхүүн:
Багшийн хэрэглэгдэхүүн:
|
Сурагчийн хэрэглэгдэхүүн:
|
Ээлжит хичээлийн хөтөлбөр
Слайд 7.1.3.1à7.1.3.5
Ажлын хуудас 1.
Самбар, Шохой
Компьютер, Проектор
|
Сурах бичиг 41-43 хуудас
Ажлын хуудас 1.
Дэвтэр, бал
Компьютер
|
Арга зүй:
Асуудал шийдвэрлэх, харилцан ярилцах, чөлөөт ярилцлага, бүтээлч үйлийн аргууд
Хичээлийн үйл ажиллагаа:
№
|
Хичээлийн үе шат
/хугацаа/
|
Багшийн үйл ажиллагаа (Б)
Сурагчийн үйл ажиллагаа (С)
| |
1
|
Зохион байгуулах үе шат
/1 минут/ |
(Б): Мэндлэх
(С): Мэндлэх
(Б): Ирц бүртгэх
(С): Paint.net програм нээх
|
Хоцорсон сурагчдыг
хичээлд оролцуулах
Бүх сурагчдад өнгийн цааснаас 3 ширхэгийг өгөх
|
2
|
Сэдэл
төрүүлэх ба сэргээн санах
/3 минут/
|
(Б): Зургийн ямар, ямар өргөтгөлүүд байдаг вэ?
(С): *.png *.jpg өргөтгөлөөр хадгалдаг.
(Б): Өмнөх хичээл дээр бид өөрсдөө зураг зохиомжилж зурж байсан бол энэ хичээл дээр интернэтээс бэлэн зураг татаж түүнийгээ Paint.net программ дээр оруулж засварлаж сурна.
|
Paint.net программдээр өмнө үзсэн мэдлэгээ бататгах
|
3
|
Шинэ мэдлэг олгох
/8 минут/
|
Хичээлийн сэдэв, зорилтоо харуулна PPT file
Хичээлийн сэдэв: Зураг зурах, засварлах
Хичээлийн зорилт:
v Загварын дагуу зургийг зурах, давтамжтай зургийн зохиомж гаргах, задгай зохиомжийн аргаар зураг урлах.
(Б): Сурах бичгийн хуудас 44 Чадахуй дасгал 1-ыг хийцгээе. Энэ дасгалыг хийхэд дараах зураг шаардлагатай байгаа тул интернэт ашиглан зургаа авцгаая.
Интернэтээс зураг татахдаа дараах байдлаар татна
(С): Багшийн зааснаар татна.
(Б): Татсан зургаа paint.net программ дээр оруулахын тулд PPT file үзүүлнэ.
Fileà Open замаа сонгон зургаа олоод okдарна.
|
Сурагчид шинэ хуудас нээх, давхаргтай ажиллах, давхаргын хэмжээг өөрчлөх, нэр өгөх, давхарга устгах,хувилах, нэмэх, нэгтгэх, зөөх, шулуун/муруй, дүрс зурах, чадварууд эзэмшинэ.
|
4
|
Бататгах
/20 минут/
|
(Б): Дараах байдлаар хэрэгцээт зургаа интернэтээс татаж сурах бичгийн хуудас 44 Чадахуй дасгал 1-ыг хийцгээрэй.
(С): Сурах бичгийн хуудас 44 Чадахуй дасгал 1-ыг бие даан хийж гүйцэтгэнэ. Чадахгүй зүйл гарвал багшаас тусламж авна.
|
Сурагчид шинээр мэдсэн зүйлсээ ашиглан бие даан гүйцэтгэх багш туслан зөвлөх
|
5
|
Үнэлгээ дүгнэлт
/5 минут/
|
(Б): Хийж дууссан сурагчдад үнэлгээ өгнө.
(С): Дасгалаа хийж дуусгаад багшид үзүүлж үнэлгээ авна.
|
Хийсэн сурагчдад үнэлгээ өгөх
|
6
|
Гэрийн даалгавар
/1 минут/
|
1. Сурах бичиг хуудас 44 ойлгохуйг уншиж ирэх
2. Өнөөдрийн хичээлээ бататгах
|
Сурагчдаар тэмдэглэн хөтлүүлнэ.
|
7
|
Дүгнэлт
/2 минут/
|
(Б): Давхарга ашиглан зурахын ач холбогдол юу байв?
(С): Давхарга ашиглан зурснаар эмх цэгцтэй, ойлгомжтой, хялбар байсан.
(Б): Өнөөдрийн хичээлээс ойлгоогүй зүйлсийг асууна.
(С): Ойлгоогүй, дутуу ойлгосон багшдаа хэлцгээнэ.
(Б): Анхааралдаа авч дараагын хичээл дээр ийм асуудал гарахгүй байхад анхаарна.
Хичээлийн зорилтоо харцгаая
v Загварын дагуу зургийг зурах, давтамжтай зургийн зохиомж гаргах, задгай зохиомжийн аргаар зураг урлах.
|
Хичээлийн дүгнэлтийг хийхХичээлийн зорилт
v Загварын дагуу зургийг зурах, давтамжтай зургийн зохиомж гаргах, задгай зохиомжийн аргаар зураг урлах.
|
No comments:
Post a Comment